Мартагдахуй/Шүлэг/
Би яг л аз жаргал мэт мартагдана... Сормуус дээр тогтсон цасан ширхэг нулимсанд хайлах шиг Солиорол, бодролын цагаан цаасан дээр хар бэх дусаагаад Навчсыг зүүрмэглэх зуур хувь тавилан минь урагшлах ч Надад байгаа бүхэн сүүдэр мэт хормын үзэгдэл Би яг л аз жаргал мэт мартагдана...  
"Мартагдахуй/Шүлэг/" цааш унших »
Хэзээнээс... /Шүлэг/
Нэгдүгээр ангийн хүүхдийн хичээнгүй бичгийн дэвтэр мэт амьдралдаа Хэзээнээс би ийм хайртай болчихов оо
"Хэзээнээс... /Шүлэг/" цааш унших »
Хүлээнэ /Шүлэг/
Нулимсаас чинь юу ч эс амтагдахад Би чамаасаа явсан Намарт над шиг хайртай болохоор чинь Чамтай уулзъя
"Хүлээнэ /Шүлэг/" цааш унших »
Тусгал /Өгүүллэг/
       Байдаг л нэг өглөө. Би ажилдаа явахаар унтлагын өрөөний том толины өмнө хувцасладаг...энэ өглөө ч мөн адил... Дотуур өмдтэй байгаа өөрийгөө харлаа...Гэтэл толинд би биш нэгэн бяцхан жаал дотуур өмдтэй инээчихсэн зогсож байгаа дүр зураг тодров...айх...гайхах...нүдээ аниад нээлээ...тэр жаал өөдөөс инээсээр...шоолоод байгаа бололтой.
"Тусгал /Өгүүллэг/" цааш унших »
Элээ минь.../Шүлэг/
Сэтгэл минь үхчихлээ...   Эргэлдээд л байсан Элээхэн минь...  
"Элээ минь.../Шүлэг/" цааш унших »
Итгэл /ШҮЛЭГ/
Уйлж ч амжаагүй байхад буцаад ирлээ гэж үү? Ийм амархан буцаад ирэх итгэл чи Энэ амьдралд зохихгүй байна...
"Итгэл /ШҮЛЭГ/" цааш унших »
Шалтгаан /Шүлэг/
Салхи Намайг аргадах, айлгах, унтаж байхад сэрээх, Үүл хөөж дүрсээр нь тоглох боломж олгох, бас сарыг халхлуулах Бороог ташуур мэт болгож алгадах Тиймээ салхи шалтгаантай  
"Шалтгаан /Шүлэг/" цааш унших »
Маргааш /Шүлэг/
  Гишгэсэн мөр минь урд минь байна. Гэрэлтүүлж байна тэр мөрийг. Сар л биз Өчигдөр урд минь байхад маргааш хаана байна Өнөөдрийг хүртэлх цаг хугацаа намайг яаж орхио вэ?
"Маргааш /Шүлэг/" цааш унших »
Хайрын шүлэг
Чиний харц цээжин дээр минь дараад Чимээгүй хайрлах хүслийг минь шаналал болгоод байна Хүлээхийн гуниглал хагацлын шалтгаан болж Хүрэх газаргүй миний замд дараагийн зогсоол харагдахгүй нь
"Хайрын шүлэг" цааш унших »
Завин дээрх болжмор /Өгүүллэг/
Өглөөний мандаж буй улаан нар дундаас нь гарч ирж буй мэт үзэгдэх зах хязгааргүйн бэлгэдэл болсон их далайн дунд нэгэн модон завь хөвж явах ажээ. Энэ завь далайн дунд хэрхэн яаж хөвж ирснийг хэн ч үл мэдэх биз...гэхдээ одоо ямар ч байсан залах эзэнгүй хоосон завь далайд хөвж явна.
"Завин дээрх болжмор /Өгүүллэг/" цааш унших »
ЧАМД.../ШҮЛЭГ/
Бамбар мэт асах чамд Би яг тохирно Дотор минь дүүрэн  харанхуй
"ЧАМД.../ШҮЛЭГ/" цааш унших »
АМЬДРАЛ ИЙМ Л.../ШҮЛЭГ/
Зүүдлээд л... Зүүдэндээ дахин зүүдлээд л баймаар Сэрээд л... Сэрснийхээ дараа дахин сэрээд л баймаар Сонин орчлонд Зүүдэндээ зүүдэлж чадахгүй Сэрснийхээ дараа сэрж чадахгүй Амьдраад л...
"АМЬДРАЛ ИЙМ Л.../ШҮЛЭГ/" цааш унших »
Нэг л мэдэхэд /Шүлэг/
Нэг л мэдэхэд хавар болно... Нимгэрсэн мөс гутлын уланд цуурах чимээнд Нисэхийн хүслэн болжморын толгойд лугшихад Хөнгөн санаа алдалт охидын даашинзанд хоргодоод Хүйтний үнэр салхины сэвшээнд хөөгдөөд Нэг л мэдэхэд хавар болно...
"Нэг л мэдэхэд /Шүлэг/" цааш унших »
.../ШҮЛЭГ/

Ойлгоогүй бүхэн минь урд биш ард үлдчихэж 

Одоо харин ойлгоогүйгээ ойлгосон минь өнгөрчихлөө 

Чамайг... /Шүлэг/
Цахилгаан цахилах хооронд Анивчаад өнгөрсөн гэрэлд Чамайг харж амжсан
"Чамайг... /Шүлэг/" цааш унших »
.../Шүлэг/
  Эхлээд л би мэдсэн байх Энэ орчлон ийм гэдгийг Тэгээд л уйлсан байх Төрөнгүүтээ... 
".../Шүлэг/" цааш унших »
ЯЛАА /ӨГҮҮЛЛЭГ/

           Өчүүхэн цоорхойгоор нэгэн ялаа орж ирлээ.  Түшлэгтэй сандал дээр тухлан зүүрмэглэх баравгар сахалтай хижээл эрийн нүүрэн дээгүүр дүнгэнэн ниснэ.
           Бусдын хэлдгээр тэр Муу хүн... түүнээс ханхлах эвгүй үнэр, бүдүүлэг үг яриа, хүйтэн харцыг харсан хүмүүс жигшин зэвүүцнэ... үнэндээ бол тэр байгаагаараа л байгаа.... элдэв гоёл чимэггүй, инээх гэж хичээхгүй зүгээр л төрснөөрөө амьдарч байгаа нэгэн...
"ЯЛАА /ӨГҮҮЛЛЭГ/" цааш унших »
Үнэндээ би гуниглаж чаддаггүй /Шүлэг/
  Уйдаж байсаан би уйдаж байсан Уйлж байсан,уурлаж байсан Ганцаардаж байсан, галзуурч байсан Ганц нэг удаа баярлаж байсан
"Үнэндээ би гуниглаж чаддаггүй /Шүлэг/" цааш унших »
Тамхи... /Шүлэг/
Төөрсөн үзэн ядалт Намайг хайгаад олдог, надруу утаа болон ордог Ганцхан үнэн үг хүлээсэн сэтгэл уйдсандаа  утаагаар зугаацаж Гаргаж бас дахин оруулдаг
"Тамхи... /Шүлэг/" цааш унших »
Дүлийрмээр...
    Анхны бороон дусал цонх тогших чимээнээс Ханын цагны чимээ чанга сонсогдох Ийм  орчлонд би дүлий амьдармаар байна.  
"Дүлийрмээр..." цааш унших »
(Нийт: 70)