Утсан дээгүүр явагч /Өгүүллэг/

      Хоёр модон шонг холбосон нарийхан олс... түүн дээгүүр гараа алдлан тэнцвэрээ олж анхааралтай, болгоомжтой алхах нэгэн эр... энэ бүхнийг харахаар цугласан цөөхөн хэдэн хүмүүс...

       ...бас нэг даавуун уут барьж цугласан олныг тойрон мөнгө цуглуулах бяцхан охин...   мөнгө авахаар охин ойртож ирэх үед холдон алга болох, байнга болж байдаг энгийн зүйл харж байгаа юм шиг тоомжиргүй харцтай ихэмсэг хүмүүс ...

         Нөгөө эр олсон дээгүүр алхсаар захад нь хүрнэ... Хэдхэн хүний алга ташилт ...

        Энэ бол аав охин хоёрын өдөр тутмын амьдралын дүр зураг...

*              *               *

        Энэ сэрүүхэн бүүдгэр өглөө дээрх дүр зураг бас л давтагдана. Аавыгаа бууж ирэхэд охин тосож очоод  ууттай мөнгөө өгсөнд аав нь амсрыг нээн харснаа санаа алдаж "Охин миний хоёулаа жоохон юм олж идье" гээд охиноо аваад явлаа.

        Охин аавыгаа ажигласаар... аавынх нь сэтгэл санаа таагүй байгааг тэр анзаарчээ. Тэгээд ааваасаа "Ааваа та яав аа... ямар нэгэн юм болоо юу?" гэж асуухад аав нь охиноо өхөөрдөн толгойг нь илээд "үгүй дээ охин минь. Миний охин санаа бүү зов" гэж хэлээд тэд гэр лүүгээ явцгаав.

*                   *                   *

        Маргааш өглөөний мандах нартай зэрэгцэн бяцхан охин "...хүмүүсээ ...анхаарлаа хандуулаарай... өнөөдөр утсан дээгүүр явагч маань өөрийнхөө явдаг олсыг 3 алдаар өндөрсгөлөө... энэ бол газраас 13 алд өндөр гэсэн үг... та бүхэн ийм зүйл харах анхных нь хүмүүс байх болно..."гэж сэргэлэн цовоо хоолойгоор хашхирна...

        Хүмүүс урьдынхаасаа хамаагүй их цуглалаа. Харин охин огт баярлахгүй байлаа. Охин хувьд аав нь тэр дээрээс амьд бууж ирэх тэр мөч бүхэн хамгийн аз жаргалтай... тэр болтол хязгааргүй айдас бүхий хүлээлт... энэ хүлээлтийг тэр бараг ухаан орсон үеэсээ мэдэрсэн боловч хэзээ дасаж чадаагүй.

        Аав нь аймшигтай үзүүлбэр хийх бүрд хүмүүс улам ихээр цуглаж, сонирхох бөгөөд харин охины хувьд улам ихээр айдаст автдаг байлаа... охины айдсыг хүмүүс худалдаж авдаг юм шиг... эсхүл аавынх нь үхэлтэй ойрхон болох тэр аймшигт мөч бүхнийг ч юм уу...

       Аав нь алгуурхан явж эхэллээ... хүмүүс ямар ч шуугиангүй чив чимээгүй... аав нь алхсаар...охины хувьд маш удаан айдаст хормууд... анхааралтай харах хүмүүс юу хүлээдэг бол...тэд өөрсдөдөө ямар мэдрэмжийг худалдаж авч байгаа бол... энэ бол охины хувьд одоог хүртэл асуулт хэвээрээ... магадгүй тэр хариултыг нь олохгүй биз...

       Эцэст нь баярт мөч... аав нь бууж ирэв... алга ташилт...

       Аав нь охиныхоо авчирсан даавуун уутны амсрыг нээн харснаа баярлан "бид хоёр 7 хоног идэх юмтай боллоо шүү дээ охин минь" гэж хэлээд охиноо тэврэн үнслээ.

       *                    *                     *

        Удалгүй хүмүүсийн хувьд тэр өндөр дээр уясан утсан дээр явах тийм сонин асуудал биш болов... бас л хагас хоолтой өдөр хоногууд...

       Охины аав нэгэн шөнө унтсангүй нэг зүйл бодсоор үүр цайлгалаа. Охин өглөө ааваасаа "Ааваа та юу бодоо вэ? бас олсоо өндөрсгөх гээд байна уу? одоо тэгвэл аюултай шүү дээ. ааваа ...би айгаад байна та надад юу сэдээд байгаагаа хэлчих л дээ." гэж асуухад нь аав нь  хажуудаа овоолсон цааснуудаа охиндоо өгөөд миний охин энэ цааснуудыг хүн их цугладаг газруудаар наагаад ир гэхээс өөр зүйл хэлсэнгүй.

      Охин уншиж чадахгүй учир түүн дээр юу бичсэнийг мэдэж чадсангүй. Тэгээд үргэлж л аавынхаа хэлсэн бүхнийг хийдэг зангаараа дурамжхан босоод цааснуудыг аваад явлаа. Охин аавынхаа хэлснээр аль болох хүн их цугладаг газруудаар цааснуудаа нааж дуусаад буцаж ирэхэд аав нь өглөө явахад нь сууж байсан яг тэр газраа огтхон ч хөдлөөгүй сууж байв.

       Охиныхоо ирэхийг харсан эр "Миний охин одоо унтаж амар. Маргааш өглөө эрт босно." гэж хэлэхэд охин толгой дохин жижиг модон байшиндаа орж хэвтлээ. Охинд яагаад ч юм нэг л аймшигтай санагдаад байв. Тэр аавынхаа ийм байхыг хэзээ ч хараагүй. Аав нь өдөр болгон утсан дээгүүр явдаг ч хэзээ ч ингэж сандарч байгаагүй ажээ.

*                  *                   *

       Өглөө боллоо. Аав нь охиноо дагуулан нөгөө л талбай дээрээ ирэхэд хэзээ ч цуглаж байгаагүй маш их хүн цуглажээ. Охин уулга алдаж... ямар их хүн цуглаа вэ? хоёулаа ч ямар ч байсан бүтэн жил идэх хоолтой болсон байхаа гэж хэлэхэд аав нь "Миний охин одоо мөнгөө цуглуул... мөнгөө гамтай хэрэглээрэй..." гэж хэлээд духан дээр нь үнсээд яваад өглөө. Охин ч юм бодсонгүй мөнгөө цуглуулахаар яаран хүмүүсийн зүг гүйлээ.

       Охин мөнгөө цуглуулж бараг л дуусах дөхөж байлаа... аав нь өглөө гарахдаа 4 даавуун уут авсанд гайхаад байсан чинь дөрвүүлээ мөнгөөр дүүрчээ... охин их баяртай байлаа. Тэгээд дээшээ аав руугаа хартал аав нь охиныхоо мөнгөө цуглуулж дууссаныг хараад халааснаасаа нэгэн хар даавуу гаргаж ирээд нүдээ боолоо... охин ааваа хэрэггүй гэж хашхиран гүйв... аав нь аль хэдийн яваад эхэлсэн байлаа.

       Хүмүүс чив чимээгүй... охин бас аавынхаа анхаарлыг сарниулахгүйн тулд чимээгүй ажиглан зогслоо... аав нь утасны бараг л голд нь ирэхэд нэгэн хүүхдийн уйлах чимээ гарч аав нь тэнцвэрээ алдав

        ...эцэс төгсгөлггүй хүмүүсийн хашхираан дундаас охины орилох үл сонсогдоно.

       ... цугласан хүмүүс үүнийг л хүлээж байсан мэт хоромхон зуур алга болжээ... Охин дээш харан хэвтэх аавынхаа хажууд уйлсаар... Охиноос өөр хэн ч уйлахгүй яагаад гэвэл тэд мөнгөө төлчихсөн шүү дээ...

          Энэ удаа аав нь охиныхоо авч ирсэн даавуун уутны амсрыг нээн харж чадсангүй...

          Хоосорсон талбайн дунд хийсэх цаас ... энэ цаасан дээр охины аавын бичсэн "Хүмүүсээ би та бүхний өмнө нүдээ боож утсан дээгүүр явах болно. Магадгүй та бүхэн миний үхлийг гэрч болох байх..." гэсэн бичээс байлаа...

Бороо орлоо. Тэнгэр газрын завсарт өчүүхэн нарийхан орон зайгаар алхдаг байсан тэр нэгэн хүнийг үгүйлсэн ч юм уу?

*                *                *

       Хэдэн сарын дараа..."Ердөө 13 настай охин утсан дээгүүр явах үзүүлбэрийг та бүхэн сонирхоорой" гэсэн чангаар хашхирах чимээ хотын гудамжийг сэрээлээ...

Магадгүй хүмүүс их цуглах биз ээ...


Амьдралын төлөө тэмүүлж буй бүх эцгүүдэд зориулав...




 

Сэтгэгдэлүүд:

1. chinguunjav | 2009-06-21 21:15:44
Sain uu andaa?
hunii zovlongoor jargal hiihee gej...
2. chinguunjav | 2009-06-21 21:16:46
Huurhii bytshan ohin
3. oldoshaksli | 2009-06-21 21:57:37
SETGEL HUDULLUU SHUU!
gOYO BOLJEE HUGSHUUN!
GOYO.

/bLOG RUU RUU CHIN BRAG ANH UDAA ORJ IRLEE.
nUUREN DEEREE NAALAA!/
4. Б.Цэцэнсод | 2009-06-21 22:09:08
chinguunjav sain uu andaa...
oldoshagksli bayarlalaa andaa...orj garj bgaarai...
5. Pearle Deppsu (зочин) | 2009-06-22 10:53:24
The best one ever you wrote
6. erhtsas | 2009-06-22 11:10:37
Сүүлийн хэсэгт амьсгалаа таслаад зохиолдоо орчих шиг боллоо би. Чиний сэтгэлээ, зохиомж их өвөрмөц юмаа.
7. Б.Цэцэнсод | 2009-06-22 11:40:11
Pearle-thanks a lot
erhtsas-Bayarlalaa
8. serenade | 2009-06-22 16:30:43
сайн уу, Цэцэцсод. сайхан болжээ. хөөрхий эцэг...
9. serenade | 2009-06-22 16:32:44
уучлаарай нэрийг чинь буруу бичсэн бн хэхэ Цэцэнсод оо.
10. oldoshaksli | 2009-06-22 16:40:48
tegne ee.
11. Б.Цэцэнсод | 2009-06-22 19:53:57
serenada bayarlaloo...
oldoshaksli tegeerei hu...
12. bujigchin | 2009-06-23 03:01:07
hi ! goy bichjee !! amidralaa gej hunb olgon l hairtai humuusiinhee tuluu chadah buhnee hiih umdaa!!
13. Эмбий | 2009-06-23 16:36:36
яасан гунигтай юм бэ. Гэхдээ энд амьдрал үргэлжилж байна аа
14. Agai | 2009-06-23 18:01:35
утсан дээгүүр яваад эхэлсэн.................хөндүүртэй байна
15. Rory (зочин) | 2009-06-23 18:12:57
Эвий бяцхан охин... сэтгэл өвджийна...
16. BMR | 2009-06-24 01:15:22
ээ хөөрхий
яанаа
17. amanjinka | 2009-06-24 02:26:53
Сайн уу анд

яасан гунигтай өгүүллэг вэ

би нь эргээд ирсэн шүү хө хэ хэ
18. Lily | 2009-06-24 08:50:28
gladiator, box, zodoon geel uzeed huuruud bgaag harahad evgui bdgaa
19. Б.Цэцэнсод | 2009-06-24 10:03:32
Bujigchin-Bayarlalaa... tehh
Embii-Aanh uregjleed l gunigtai ch um shig
Agai-Sain uu... bas aav shig ni huvi tavilan huleej bgaa bolov uu
Rory-Harin tehh
BMR-Sain uu... gaigui bhaa he he
Aman-Sain uu andaa....irgeed irsen uu gsn he he
Lily-Sain uu.. bi zarimdaa uzeh durtai
Bugded chin setgelesee bayarlalaa
20. Цасны чимээ | 2009-06-24 10:18:40
uitgartai...........
21. Segsger (зочин) | 2009-06-24 13:00:12
Өгүүллэг биш жүжиг шиг болж, тэгэхдээ жүжиг биш өгүүллэг шиг. Сайхан сэтгэлгээ байна даа. Харин бичлэгээ яах вэ... яах уу анд аа?

Чиний блог маш их таалагдлаа. Уран бүтээлийн амжилт хүсье. Би "Манай талын германууд"-даа бүртгэчихлээ
22. Б.Цэцэнсод | 2009-06-24 14:19:31
tsasnii chimee yu bna hu...
segsger bayarlalaa bi bas burtgejihnee hu... harin yamar bichlegiig yah ve gej bna aa hu...
23. Lily | 2009-06-24 21:42:22
Tsetsee sainuu. Nuguu sedveeree bichvel heleerei.

Ulisses henii orchuulga ve? helj uguhgui yu, thanks
24. Б.Цэцэнсод | 2009-06-24 21:45:00
za tegnee Lily Ulysses henii orchuulgiig medehgui bna bi avch amjaagui bgaa
25. Simona | 2009-06-24 21:45:18
eeeeeeeeeee
26. Lily | 2009-06-24 21:46:59
aan za bayarlalaa. tanaihaar orohod uramtai shoo. manaih ch hetsuu bhaa tee
27. Б.Цэцэнсод | 2009-06-24 21:58:05
simona eeeeeeeeeeeeeeee
Lily tanaihaar bi oroh durtai shuu
28. Lily | 2009-06-24 21:59:36
bayarlaloo
29. Б.Цэцэнсод | 2009-06-24 22:44:54
zugeeree
30. xarizmatika | 2009-06-25 09:46:15
Утсан чинээ улаан амь аа гэж.
31. Б.Цэцэнсод | 2009-06-25 15:28:50
tehh sain uu andaa
32. shulgashaazgai11 | 2009-06-25 15:51:56
medremj hudaldaj avah bas uguh yagaad bi oilgohgui bna ene amidral gejuu utgagui yuma minii ch tanii ch amidral erduu l iim
33. Б.Цэцэнсод | 2009-06-25 16:07:22
tiimee bod ingej amidardag...
34. amanjinka | 2009-06-26 20:48:35
сайн уу хө
35. Lily | 2009-06-26 20:54:18
yu ba oo Tsetsee
36. Б.Цэцэнсод | 2009-06-26 21:04:43
Тайван доо Сайн уу...
37. Б.Цэцэнсод | 2009-06-26 21:05:32
Та хоёроор юу байна даа...
38. becky_p | 2009-06-28 13:51:07
horvoo chi hunii zovlond tsadah boloogui yu gedeg biluu. humuus hunii zovlongoor naadam hiij bgaag gargasan mash saihan uguulleg boljee. nudend haragdaj chihend sonsogdov. teselgui uillaa. sain zohiol boljee.
39. miish_dream | 2009-11-08 19:58:40
orovdolteimaaa. hvn gedeg vneheer muuha bhiimdaa.
40. Б.Цэцэнсод | 2009-11-10 18:35:34
Becky Bayarlalaa
miish dream Harin tehh

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog