Мод бид хоёр /Өгүүллэг/

Анхны бороон дусал цонх тогшиход Би сэрлээ...

Хаврын анхны бороо... дусал дуслаар... нэг нэгээр газар бууна бас шингэнэ...

Сэтгэл нэг л сонин болчихлоо.. аз жаргалаар дүүрэн гуниг бүх л биеийг минь эзэмдэх шиг...

Бүх л ургамал нахиалдаг бас цэцэглэдэг... 

Харин цонхны минь хажууд ургасан ганцхан хус мод нахиалахгүй... тэр хус мод ер нь хэзээ ч нахиалж байгаагүй... болжморын жиргээ, хүүхдүүдийн цангинасан инээд, хурын дусал ч түүний сэтгэлийг сэргээхгүй...

Өдий хүртэл наслахдаа би түүний салхинд сэрчигнэх навчсын чимээг сонсож байгаагүй... яг л тэр энэ газартаа мөнхөд байсан мэт... би үүнийг 5 жилийн өмнөөс л анзаарсан... харин бусад хүмүүс хэзээ ч анзаардаггүй... шувууд ч түүний мөчир дээр тухлан саатдаггүй...  сүүдэрт нь хэн ч суудаггүй... аргагүй биз дээ тэр ямар тэднийг нар салхинаас хамгаалж чадах биш...

Би түүнийг хувин хувингаар усалж үзсэн... ямар ч нэмэргүй

гэхдээ тэр яагаад ч юм надтай ярилцаж, уйтгар гунигийг минь хамгаас илүү ойлгож буй мэт санагддаг..

Шөнө бүхэн би цонхоо нээн түүнтэй ярилцана...  яриаг минь маш анхааралтай сонсоно... тэр ер нь юу ч асуухгүй зүгээр л сонсдог... олон шөнө тэр миний зовлонг хуваалцсан...

би яриад л яриад л... бас  уйлаад л... тэр байдгаараа л байна... ямар ч асуултгүй харилцан яриа намайг залхаана...

заримдаа би түүнийг хөрөөдөөд хаячихмаар санагдана... гэхдээ хамгийн сайн андаа би яаж тэгэж зүрхлэх билээ...

хоосон амьдралаас дэндүү ихийг хүсэх миний бүтэлгүйтэл бүхнийг тэр л уучилна...

10 сарын дараа

Тэр шөнө ёстой л тэсгим хүйтэн тачигнасан цас шуурсан өвлийн дунд сар  байлаа...

- Ээ дээ өвгөн хус минь Чи бид хоёр энэ ертөнцөд хэнд ч хэрэггүй хогнууд юм даа... чи ургамал биш би хүн биш... зүгээр л энэ дэндүү өнгөрөх цаг хугацааг арай ядан нөхцөөж буй гунигтай хоёр тавилан...

- Надад маргааш гэж өдөр байхгүй болсон мэт санагдаж байна... энэ тэсгим хүйтэн, цасан шуурга хэзээ ч зогсохгүй... бас сэтгэлд минь хадгалагджээ... сүүлчийн цөхрөлөө чамтай хуваалцаж байна анд минь... Чи оршин байгаагүй... би оршин байгаагүй Оршихуй нууд...

- Итгэл найдвар алсын алсад одох тэр үед би байрнаасаа хөдлөөгүй... яг л чам шиг... Чи ч бас тэгэх л байсан... 

- Уучлаарай анд минь гэхдээ маргааш чамайг бас өөрийгөө би хөрөөднө... энэ уйтгарт амьдралын төгсгөлийг хүлээх тэвчээр надад алга...

Тэр шөнө дэндүү удаан өнгөрлөө цаг яг л зогсчихсон юм шиг... гэхдээ би зүүрмэглэлээ...

Өглөө болсон бололтой... гэхдээ мэдэх юм алга нар бас гэрэл гэгээ өчигдөр шөний адил харагдсангүй...

Би гадагшаа хөрөө барин гарлаа... цасаар хийсэн гар миний нүүрийг хайр найргүй алгадана...

би хөгшин анд руугаа дөхөж очоод царцсан нулимсаа нэг шудраад хөрөөгөө түүний бадриун эх бие рүү ойртууллаа...

- Ээ бурхан минь би нүдэндээ итгэсэнгүй... түүний эв хавгүй тахир мөчирнөөс нялх ногооны нялуун үнэр үнэртэж... хумсны толион чиний ногоон нахианууд энд тэндгүй нахиалжээ...

- Тэр амьдрахыг хүсэж байна... би ч мөн адил...

Тиймээ маргааш нар мандаж энэ тэсгим хүйтэн, цасан шуурга намдах болно...

Тэр үүнийг баталсан... харин би гайхамшгийн гэрч болсон...

Маргааш...

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Б.Цэцэнсод | 2009-06-26 21:02:03
Lily -дээ Баярлалаа чиний өмнөөс бүгдэд зориулав...
2. Lily | 2009-06-26 21:04:45
Bayarlalaa, Tsetsee
3. Б.Цэцэнсод | 2009-06-26 21:06:18
зүгээрээ чиний санаа шүү дээ хэ хэ...
4. Lily | 2009-06-26 21:08:58
getel, mod nahialsan uneheer. odoo bol tsagaan tsetsegnuudtei hamgiin saiahn haragdaj bgaa ni. Bas ene mod hamgiin undur ni, dahin bayarlalaa naizdaa
5. amanjinka | 2009-06-26 21:12:12
сайхан өгүүллэг бна аа хө.богинохон болхоор би танайд орж ирж чиний өгүүллэггүдийг амтархан уншдийн хэ хэ
6. Б.Цэцэнсод | 2009-06-26 21:13:25
тэр үнэхээр түүнийг сонсдог байсан... итгэл найдвар.. дахиад зүгээрээ
7. Б.Цэцэнсод | 2009-06-26 21:14:35
Сайн уу Аман.. Баярлалаа.. тэгээд уртыг бичвэл уншихгүймуу гсн хэ хэ
8. chinguunjav | 2009-06-26 21:45:25
Hi andaa?
Goe uguulleg bna Bi bol ch unshij aldna shuu dee hehe
9. Гансүх (зочин) | 2009-06-26 22:06:33
Үнэхээр сайхан өгүүллэг байна.
Хүн амьдралдаа хэдий олон саад бэрхшээлтэй тулгарч байсан ч мөрөөдөл, итгэл найдвараа гээж хэрхэвч болохгүй нь гэж...
10. Б.Цэцэнсод | 2009-06-26 22:18:51
sain uu andaa Bayarlalaa
Gansuh Bayarlalaa... tiim shuu
11. amanjinka | 2009-06-26 22:22:41
ХЭ ХЭ ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД ЖААХАН СУНЖИРААД БГАА ЮМ НЭГ Л ТИЙМ БАЙДЫНМААА ХӨ
12. Хишиглиг | 2009-06-26 22:48:12
ямар гоё юм бэ? цэцэглээд дууссан чинь бүр баярлачихлаа, дотор нээх гоё болчихлоо..
13. Б.Цэцэнсод | 2009-06-27 08:59:44
Аман-хэ хэ... зарим талаар тийм л дээ.. гэхдээ урт мөртлөө гоё байвал бүүр гоё ш дээ..
Хишиглиг-Баярлалаа
14. BMR | 2009-06-28 01:04:49
saihan oguulleg bn
bi ch bas amidrahiig husej bn
15. amanjinka | 2009-06-28 03:47:33
хэ хэ харин тийм шүүү хө
16. Agai | 2009-06-28 13:24:56
би ч бас гэрч болох шиг боллоо
17. becky_p | 2009-06-28 13:46:23
goy uguulleg boljee. bi tanaihaar bnga zochildog. uhaaral hairalsan saihan uguullug shuleg bichdeg tanid amjilt husii.
18. serenade | 2009-06-28 18:50:04
гайхамшигийн гэрч болсон нь сайхан хэрэг шүү.
19. Б.Цэцэнсод | 2009-06-29 09:04:17
Becky-Bayarlalaa andaa
Serenade-Harin tehh Bayarlalaa
20. Б.Цэцэнсод | 2009-06-29 09:06:20
BMR-Sain uu,, Bi ch gesen Bayarlalaa
Aman-tehh
Agai-Sain uu.. Bugded chin setgeleesee Bayarlalaa
21. shulgashaazgai11 | 2009-06-29 14:18:57
za agaa daa bayr hurgenee yagaad gevel........bas lily egchid tiimee bid zosgohgui amidraliin tuluu temtsseer l bdag uchir n bugd amidrald hairtai
22. Chabu (зочин) | 2009-06-29 14:27:30
байгаль ертөнцийн жамаар аливаа амьд эд, эс ирээд, дараа нь явдаг хууль шударга гэдэг ч хүн, бас хөгшин зарим мод цагаа хүлээн суухдаа зовох нь бий. цагийн юм цагтаа гэх энэ хууль заримдаа сохор мэт, өвчинд шаналах өтгөс, өт хорхойнд идүүлж өрөөл нэгээ алдсан мододыг юнд ингэж их зовооно вэ.
23. Б.Цэцэнсод | 2009-06-29 14:30:24
Шаазгай-Баярлалаа... Би амьдралд дурлачихсан
Чабу- Агаа сайн уу... Харин тэхх магадгүй тэр өөрөө хүссэн байх
24. Монгол Зон | 2009-06-29 14:36:31
сайн сайн, хөөе Цэцээн, дээр ах нь зүггүйтээд чамайг хүндэлдэг нэг блогчин хүүхдийн блогт марзганасан чинь хөөрхий тэр охин гомдсоон гээд, чи зүгээр биз. намайг дэмий үгтэйг мэднэ ш дээ, ха ха. тэр охинд хэлээрэй, энэ өвгөн ингэж л байдаг юм, бүү тоо гэж.
25. Б.Цэцэнсод | 2009-06-29 14:45:16
Би зүгээрээ... за би хэлнэ ээ
26. fabio (зочин) | 2009-06-29 14:47:46
agaa ter huuhded chiher, baavgaitai chiher ugch argadaarai... hehehe
27. Монгол Зон | 2009-06-29 14:53:53
энэ Фабиогийн найз байх нь, ха ха, за ах нь гоё түүх ярина аа, блогт нь.
28. amingerel (зочин) | 2009-06-30 03:29:34
sain uu? hu saihan boljee suuliin ued ih haranhui baisan odoo tselmeh shig bolloo hehe amjilt
29. Б.Цэцэнсод | 2009-06-30 09:33:20
Amingerel-Bayarlalaa
30. Эмбий | 2009-06-30 13:24:38
богино бөгөөд маш оновчтой бичсэн шиг санагдлаа. Байгаль ертөнцийн бичигдээгүй хууль мөн үү
31. erhtsas | 2009-06-30 17:02:15
Амьдрал тэмүүлэх цагаахан хус... Юу ч хэлэхгүй, юунд ч гомдоллохгүй, чимээгүйгээр амьдралыг хүсэж, амьдрах гэж тэмүүлэх нь гайхалтай.
32. oldoshaksli | 2009-06-30 21:22:09
NAR MANDANA.
33. Б.Цэцэнсод | 2009-07-01 09:17:36
Эмби-Баярлалаа... биш ээ хэ хэ
Эрхцас-Баярлалаа
Oldoshakli-тэхх нар мандана
34. amanjinka | 2009-07-02 02:45:15
САЙН УУ АНД
35. kafka | 2009-07-02 09:08:59
saihan... uguulleg bn shuu bnaa
36. Б.Цэцэнсод | 2009-07-02 10:26:19
Аман-Сайн сайн... сайн уу
Кафка андад баярлалаа
37. Арима | 2009-07-02 14:54:03
амжиж амьдрах... амьдарч амжих...
38. Б.Цэцэнсод | 2009-07-02 15:51:50
за...амжуулъя
39. Lily | 2009-07-03 20:35:54
Sainuu, yu ba oo, blogiin tolgoin zurag Richard Bah-n tsahlaig sanagduulaad baidiin orj ireh bolgond
40. bugs_bunny_cool | 2009-07-04 17:16:40
Twilight киноны зохиолыг эх хэл дээрээ уншин соёрхоно уу? Кино нь бол зохиолынхоо хаа ч хүрэхгүй юм байна лээ. Дараагийн цувралууд нь аль хэдийн орчуулагдаад эхэлчинхэн шүү.
http://twilightbook.blog.banjig.net
41. Сэгсгэр (зочин) | 2009-07-05 19:56:15
Тэр юу хэлдэггүй, би хэлдэг, тэр сонсдог. Би даардаг, тэр чичирдэггүй, дургүй хүрмээр бас хайрламаар санагддаг... Ямарч модны тухай ганц үг байхгүйгээр түүнтэй дотор сэтгэлийн дуу хоолойгоороо ярилцсан байвал илүү гос болох юм шиг санагдаадайхийн. Энэ шүүмжлэл биш шүү соорий. Би чамаас илүү ихийг, бүх их илүүр хүлээж ббайгаа шүү анд аа
42. Сэгсгэр (зочин) | 2009-07-05 19:59:43
Уучлаарай. Өөртөө зориулж зорж авах гээд байгаа юм шиг утгагүй юм биччихлээ. Чиний мэдрэмж чэн аймаар таалагдаад байна л даа. Тэрийгээ уйлаад аргадуулж байгаа хүүхэд шууд хэлж байгаа юм шигээр биш нуугаад уйлж байгаа юм шиг чимээгүй "хашгирвал" гоё л санагдаад байгаа хэрэг. Энэ зөвхөн миний бодол шүү. Ахиад ууялаарай
43. Б.Цэцэнсод | 2009-07-06 09:49:42
Lily-Sain uu tiim shuu nadad ch tegej sanagddag
Bunny cool- za
Segsger- Za bayarlalaa saihan sanaa ogsond... uuchlalt guih uy bhav dee harin ch chamd mash ih bayarlalaa
44. alchemist (зочин) | 2009-07-08 11:32:36
sonirholtoi oguulleg bn, amidrah durgui hen baihav, hoorhii mod, tsonhnii doorh buttaigaa yarij baival sonsoh bolov uu
45. bilguun (зочин) | 2009-07-08 18:06:44
tanii shvleg ugvvllegiig unshdag urtai bas haayada uuriin blog deere shvlegnees chin tawidag
46. chinguunjav | 2009-07-08 18:33:34
Sain uu? buugaad mordloo hu hehe
47. Б.Цэцэнсод | 2009-07-09 12:49:30
alchemist andad talarhlaa
Bilguun-Bayarlalaa
Chinguunjav-Sain uu andaa bi bj l bnooo he he
48. amanjinka | 2009-07-09 22:49:10
сайн уу анд минь
49. Lily | 2009-07-10 05:15:34
airag uugaad saihan naadaarai
50. bujigchin | 2009-07-17 02:31:17
gaihaltai goy bichje!! bayrlalaa
51. Б.Цэцэнсод | 2009-07-17 04:35:04
aman-sain sain saihan naadaad duuslaa he he
Lily-Joohon airag uusan gehdee goyo bsaan chi saihan bayarlasan uu
Bujigjin-Bayarlalaa
Bi huduu yavlaa tend net bhiin bol um bichne ee he he
52. Sune | 2009-07-27 16:00:26
гоё ийн
53. ccmr | 2009-07-27 16:38:43
Би ч гэсэн амьдармаар байна оо,
54. eegii (зочин) | 2009-07-30 01:14:05
сайхан бичиж ээ . тун их таалагдлаа. өөрийн чинь блогийн уншдаг ч нэг ч удаа болов урмын сайхан үг хэлж байгаагүйгээ саналаа. амжилт хүсье!
55. LoLa Bunny | 2009-08-03 23:17:58
нээх сайхан л болоо явчлаа..
56. Б.Цэцэнсод | 2009-08-03 23:19:21
Bolj dee Silent
Eegiid Bayrlasan shuu
57. kenzo_smart | 2009-11-01 21:18:07
uguullegiig chin shuumjilj bna gej emzeglej bitgi bodoroi. Ghde bi end bichij dotro ongoilgoh heregtei bgaag min bolgoon uu!
suuliin ueiin iimerhuu bogino uguulleguud negen hewiin iim bgaad bga yum shig sanagdahgui bna uu? dunsger baraan, tugsgul ni iim soyolson. Uyraahgaad bgamu uhaaruulkaad bgamu ... ali ni ch bish. Eswel bi danda ijilhen hewtei uur uur ungutei bichweruud olj unshaad bdg yum bolu? Minii tolgoid ch iimerhuu uguullegiin sedel turduguu nuuh yun, gewch bi dor ni ustgadag. Bi tursun nutsgen setgegdlee shuluu helii l de. Ehnii 3 uguullegiig chin unshlaa ... orgui bish ortoi shn l urgeljilsen ugiin buteel bn. Ghde huch chadlaa tuwluruulen baij ulden huusun gunig gantsaardald dahin ireh urilga tugeechihsen met haramsaltai bn. Minii dotor bor ungund uusch baih shig bn ... eldew yum toochsond unshigchdaas hultsel uchii hmmmmmmmmm
58. Б.Цэцэнсод | 2009-11-03 13:02:52
Kenzo andad saihan shuumjlel helsend bayarlalaa... ene bol minii l dotood ertonts uchraas... yagaad ch um iimerhuu l zuil bicheed bdiin... uidaasan bol bas dotood setgeliig chin haranhuigaar budsan bol uuchlaarai...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog