
Лаа жижигхэн дөрвөн ханатай орон зайг гэрэлтүүлнэ. Энэ орон зайд түүнээс өөр хэн ч байх ёсгүй хэмээн тэр боджээ. Энэ бодлынхоо ч үүднээс хөшигний завсраар хулгайгаар шагайх сарны гэрлээс энэ өчүүхэн орон зайгаа харамлана.
Тэгээд лаа саранд ийн өгүүлэв:
- Орчлонг гэрэлтүүлэгч саран авхай та юунд надад оногдсон жижигхэн орон зайг булаацалдана вэ? Би энэ орон зайг гэрэлтүүлэх тавилантай...үүнийгээ хэнтэй ч хуваалцахыг үл хүснэ. Та бол орчлонг тэр чигээр нь гэрэлтүүлдэг...миний энэ жижигхэн орон зай танд ямар хэрэг байна вэ?
Сар ийн өгүүлэв:
- Юунд ийм ихээр бачимдан уурлана вэ? Лаа дүү минь....Орчлон дэлхийг бүхэлд гэрэлтүүлэх нь миний тавилан...Тиймээс энэ зөвхөн чиний орон зай бус...харанхуй хаа байгаа газар миний гэрэл гэгээ хүрдэг...Чи энэ жижигхэн орон зайг хангалттай гэрэлтүүлж чадахгүй байгаа учир энд харанхуй байна. Тиймээс миний гэрэл байх нь зүйн хэрэг...
Харанхуй юу ч эс өгүүлэв.
Лаа ийн өгүүлэв:
- Намайг асаадаг... Би асдаг...Би өөрөө шатаж энэ харанхуйг гэрэлтүүлдэг... Тэгээд дуусдаг...Энэ богино хугацаанд гэрэлтүүлэх тэр л жижигхэн орон зай минь энэ...Таны хувьд цаг хугацаа юу ч биш . Та мөнхөд орших биз. Тиймээс та намайг тайван хүлээ... намайг шатаж дууссаны дараа энэ орон зай таных... Харин намайг шатаж байх хугацаанд тайван байлгахыг хүсье...
Сар ийн өгүүлэв:
Чи бол өчүүхэн хормын төдий хугацаанд гэрэлтэж чадна... Чи зуурдын гэрэл... Өөрийнхөө энэ өчүүхэн бага хугацааг нэгэн шөнийн харанхуйг гэрэлтүүлэхэд зориулах хэрэг юун... Чи шатаж дуусвал чамайг дахин хэн ч асаахгүй... Дахин асахыг тулд чи шатаж дуусахаасаа өмнө унтрах ёстой. Энэ бол зуурдын оршин тогтнох бүхий л зүйлд хамааралтай хувь тавилан... би та нарыг өрөвддөг... өчүүхэн бага хугацаа... Энэ хугацааг та нар ямар хайр найргүй үрэн таран хийнэ вэ... хайр найргүй гэдэг нь та нарыг орлох тийм зүйл байхад та нар хүлээн зөвшөөрөхгүй өөрсдийгээ дуусгах юм... Миний хувьд цаг хугацаа тийм чухал зүйл биш... Тиймээс цаг хугацааг бас харанхуйг надад орхи...
Харанхуй юу ч эс өгүүлэв.
Лаа ийн өгүүлэв:
Сар та өөрөө гэрэлтэдгүй...Өөрөө шатдаггүй...Та бол зүгээр л гэрлийн тусгал... Бусдын гэрлээр гэрэлтдэг. Тиймээс гэрэл гэгээ таны хувьд хайран бус... Гэрэл гэгээ чинь хайран бус учир гэрэлтүүлж байгаа орон зай чинь хайран бус... таны хувьд цаг хугацаа, гэрэл гэгээний үнэ цэнэ гэж үгүй...
Харин миний хувьд хором болгон, гэрэл гэгээ болгон, гэрэлтүүлж байгаа болгон минь үнэ цэнэтэй... Тиймээс та намайг тайван орхи...
Сар ийн өгүүлэв:
Өөрөө шатаж гэрэлтэгсдийг би үл ойлгодог... бусдыг гаргасан гэрлийг тусгах боломж байхад би юуны тулд өөрөө гэрэлтэх билээ... Лаа чи өөрөө шатаж бүхнийг үнэ цэнэтэй болголоо гээд юуны хэрэг байна. Чи тэр үнэ цэнээ бараг мэдэрч амжихгүй дуусаж байна шүү дээ. Цаг хугацааг үнэ цэнэтэй болголоо гээд цаг хугацаа чамайг хайрлахгүй .. өчүүхэн хугацаанд өөрийнхөө орон зайг хамгаалах чиний амьдрал хөөрхий... гэсэн ч би гэрлээ чиний орон зайгаас татаж чадахгүй...
Харанхуй ийн өгүүлэв:
Та нар юунд маргалдана вэ?... харанхуй намайг зүсэж, шархлуулж та нар оршин тогтнодог... Бусдын зовуур, шаналал дээр та нар оршдог... Миний дотор та нараар дүүрэн тарчлаан байдаг.... Дотрыг минь хайр найргүй сийчих та нарын гэрэл миний шаналлаар үнэ цэнэтэй болдог... Гэхдээ намайг хэн ч үл анзаардаг... Надгүйгээр юу ч биш атлаа намайг анзаардаггүй... Энэ тэнэглэлд чинь би дэндүү дасжээ. Бас зовлондоо. Та нарын хэн ч үлдэхгүй... харин тэр цагт би л байх болно... Тэгэхээр мөнх, мөнх бусын яриа чинь утгагүй байгаа биз... Би дуусдаггүй, бусдын байхгүйд оршдог... Намайг бүр мөсөн алга болгож чадахгүй... Бусдыг шаналлаар орших тийм тавилан надад байхгүй... Энэ бол та нарын тавилан... Гэхдээ би үл дуусна... гэв
Сар лаа 2 юу ч эс өгүүлэв...
Ийнхүү ярьж байх хооронд нар мандан харанхуй, сар, лаа гурав тэрхүү нарны гэрэл уусан алга болов оо...



















Сэтгэгдэлүүд:
дээр нь хүн нэмэгдчихвэл олон юм нуршина даа.
гэхдээ бас цаагуураа юм хэлээд байх шиг надад бодогдов.
сайн уу андаааа сайхан өгүүллэг бна аа
сайхан наадсан биз дээ
amor sainuu hun oroltsoh hereggui bhoo
BMR tiimee
Amanjinka sain uu saihan naadsaan bayarlalaa
kafka anddaa bayarlalaa
Нарны гэрэл үгүйсэн бол тэр гуравын маргаан эцэс төгсгөлгүй үргэлжлэх байсан биз, гэхдээ нар жаргаж сар ихэмсэг оршиход лаа, харанхуй, сар гурав өөрөөр учрах нь лавтай учир нь өнөөдөр шиг маргааш гэж үгүй.
Зохиогчын гайхалтай мэдрэмжийг бишрэнэ.
Lily za oilgoloo amjilt...buh zuil chini perfect baihiig husie...
sain uu shulga duu mini agaa ni helj medehgui yum buh zuil utgagui bdag met...
eegii zochilsond bayarlalaa
unshigch bayarlalaa chamd bas amjilt
silenttone bayarlalaa andaa chi goe nertei yum
kan eniig bi uuruu zohioson bayarlalaa zochilj bgaarai
Сэтгэгдэл үлдээх: