2009-08-30 04:38:14

Замаар явна...
Замаар явахад сохор хүмүүс
Зовлонгоор таяг урлаад барьчихсан
Зориудаар сохрох гэж шуналаар нүдээ сийччихсэн
Бусдын унагасан нулимсыг
Сувд шиг хэлхээд хүзүүндээ зүүчихсэн
Зовуур далдалсан инээмсэглэл
Нүүрэндээ наачихсан
Өнгө зүсийг харахгүй атлаа
Үзэмж төгс цэцэг барьчихсан
Хэзээнээс хашир суусан шиг
Нартай өдрөөр
Хураас эмээж цув нөмөрсөн
сохорууд зөрнө...
Зарим нь намайг харахгүй мөргөнө
Тэгээд намайг замаас зайл гэнэ
Би зайлахгүй
Ганц л зам
Тэдний ч, миний ч
Ганц л зам
Сохорууд улам ихэснэ
Зам хааж хөлхөлдөнө
Мөргөхгүй байх боломжгүй
Би мөргөхгүй тэд л мөргөнө
Тэгээд хөөнө
Нарийн зам, олон сохор
Би нүдээ анив
Сохор болов
Хэн ч хөөсөнгүй...



















Сэтгэгдэлүүд:
utga sanaa ni ch mash sn
gehdee heterhii ih tailbarlachihsan
gesench gaihaltai shuleg
tm ee sn shuleg bn a
Step Yamar Tsogoo he he
Pearl-Bayarlalaaa
Serenade- Bas bayarlalaa h
баярлалаа, сайхан шүлэг уншуулсанд.
сайн уу анд минь
agai ter zurgiig hurdan harah yum san
tuyanaa bayarlalaa
ganga sain uu tegnee
Lily sain uu tiimee ter chini ni l baih
yruusgal zochilj sanaa bodloo huvaaltssand bayarlalaa...
Сэтгэгдэл үлдээх: