Ялаа /Өгүүллэг/

Салхивчны өчүүхэн цоорхойгоор нэгэн ялаа орж ирлээ.  Түшлэгтэй сандал дээр тухлан зүүрмэглэх баравгар сахалтай хижээл эрийн нүүрэн дээгүүр дүнгэнэн ниснэ.

Бусдын хэлдгээр тэр Муу хүн... түүнээс ханхлах эвгүй үнэр, бүдүүлэг үг яриа, хүйтэн харцыг харсан хүмүүс жигшин зэвүүцнэ... үнэндээ бол тэр байгаагаараа л байгаа.... элдэв гоёл чимэггүй, инээх гэж хичээхгүй зүгээр л төрсөнөөрөө амьдарч байгаа нэгэн...

Намрын жихүүн салхинд бээрсэн ялаа ямар нэгэн "дулаан"-ыг хайн эргэлдэн ниснэ. Тэгээд "Муу хүн"-ны мантгар хамран дээр суучихав. Түүний амнаас гарах халуун амьсгал түүнийг яг л диваажингын салхиар үлээж буй мэт санагдуулна.

Энэ сайхан мэдрэмж удаан үргэлжилсэнгүй... муу хүнд бяцхан ялааны жаргалтай байдал таалагдсангүй... болхи гараараа нүүрээ алгадав... яагаад гэвэл тэр "муу ялаа" болохоор тэр... түүний бяцхан хоёр далавч түүнийг дахин аврав... дахин яг нөгөө газраа суухыг хүснэ... дахиад л таалагдахгүй нь мэдээж... гэхдээ оролдоод үзнэ... үхэл ойрхон... бас аврал ч ойрхон...

Ялаа бусдад таалагдахгүй... ер нь юу ч хийхгүй байсан ч хэнд ч таалагдахгүй... яагаад гэвэл зүгээр л тэгээд төрчихсөн... нисэж болохгүй чимээ гаргана... сууж болохгүй эрвэгнүүлж, загтнуулна... гадаа нисэж байсан ч өвчин тараана... тамд ч ийм тавилан байдаггүй байх...

Гэхдээ тэр үүнийгээ мэдэхгүй... яг л зүүрмэглэж буй "Муу хүн" шиг...

Ялаа хэзээ ч амар амгалан байхгүй... ялааны алуур, ялааны хаалт, ялааны хор гээд бүх ертөнц түүний эсрэг... гэхдээ тэр маш олуулаа... магадгүй хэзээ ч мөхөхгүй байх...

Адууны сүүл хүртэл түүнийг шавхуурдахаар бүтээгдсэн мэт...

Одоо тэр буцаж гарахаар цонх руу нислээ... цонхны шилэн дээр тэр хальтрана... тэгээд их дуу чимээ гаргана...

"Муу хүн" сайхан нойронд саад болсон бяцхан ялаанд ихэд зэвүүцсэн янзтай яг гарынх нь доор буй ялааны алуурыг шүүрэн аван өндийн бослоо...

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Lily | 2009-09-05 20:46:44
tegeel yalaa ih hurdan urjdeg gevel hargis bh boluu
2. Б.Цэцэнсод | 2009-09-06 12:00:48
Sain uu Lily... harin...
3. Сэгсгэр (зочин) | 2009-09-06 13:25:14
Ялааг аврах уу, муу хүнийг аврах уу гэж удтал тээнэгэлзсэний эцэст тэднийг хамтад нь үлдээхээр шийдлээ хэхэхэ
4. Сэгсгэр (зочин) | 2009-09-06 13:29:41
300 сая жилийн өмнө ялаа яг л энэ хэвээрээ байсан гээд бодохоор үнэхээр хачин шүү. Эволюцид ороогүй үлдсэн сонин шавьж. 300 сая жилийн өмнөх чулуужсэн ялаа Үндэсний түүхийн музейд байдаг юм. Тэрийг үзээд маш сонин мэдрэмж төрж билээ
5. Оогий | 2009-09-06 13:35:56
ялаа гэж
6. blood_jackal | 2009-09-06 20:41:34
hehe huurhuniin
7. kafka | 2009-09-07 11:45:58
Goyo uguulleg boljee,,, andaa... Hend ch taaalagddaggui ni harin unen shuu
8. Agai | 2009-09-08 06:09:15
би чамтай үг ярьж үзмээр санадах юм. үнэхээр толинд харах мэт энэ бүх мэдрэмжийн гайхамшигаас хэлтэрхийн төдий нэг үг гуйна
9. Б.Цэцэнсод | 2009-09-08 17:01:02
sain uu segsgeree neeree sonin amitan shuu
oogii tiimee yalaa gej
blood jackal thanks
kafka bayarlalaa andaa
agai sain uu bayarlalaa andaa bi ch gesen chamtai yariltsaj uzehiig husdeg tegj baigaad uulzah bolomj garah bh...
10. amanjinka | 2009-09-11 03:45:40
бид ч бас адилхан дөө
11. serenade | 2009-09-11 18:19:11
дажгүй өгүүлэл байна, анд минь.
байгаагаараа байгаа нь л хүмүүст таалагдахгүй гэж.
12. oldoshaksli | 2009-09-11 18:28:32
ee teneg yalaa.


Muu huniig huuchin orosiin neg kinon deer YAGAAN MANJIN gej parolddog. HA HA.
13. Б.Цэцэнсод | 2009-09-12 21:43:21
amanji tiim shuu sain uu andaa
serenada sain uu andaa bayarlalaa
oldoshaksli tiim uu ha ha
14. Я.ОДГЭРЭЛ | 2009-09-14 19:57:35
ЗУРАГ АЙМАР СЭЖИГИЙН БАЙНА АА. ХЭХЭ
15. Б.Цэцэнсод | 2009-09-15 15:10:37
he he Huurhun l yalaa bgaa biz dee
16. Я.ОДГЭРЭЛ | 2009-09-16 19:47:59
ИХ МУУХАЙ БАЙНА АА. ХЭХЭ
ХӨӨРХӨН БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ. ТЭР СААРАЛ ӨНГӨТЭЙ НҮҮР НЬ ЮМУУ? МАРЛ ШИГ
17. Б.Цэцэнсод | 2009-09-18 15:58:51
nadad egduutei haragdaad bgaa yumdaa he he
18. BMR | 2009-10-01 22:49:55
нээрээ л нисэж ч болохгүй
сууж ч болохгүй хэцүү тавилантай амьтан даа
сайн уу?
19. Arima (зочин) | 2009-10-11 16:23:48
henii ch anzaardaggui engiin zuiliig sonirhol tatam bichne gdg uran buteelch hund bh sain chanaruudiin neg shuu
20. Б.Цэцэнсод | 2009-10-11 18:53:23
Sain uu BMR harin tehh
Arima Bayarlalaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog