Сохор зураач /Өгүүллэг/

       

Тэр харанхуйн дунд амьдардаг...Гэрэл гэгээг тэр бүхий л амьдралынхаа турш мөрөөдсөн боловч гэрэл гэгээ гэгч юу болохыг мэдэхгүй. Хорвоо түүнд мөнхийн харанхуйгаас өөр зүйл мэдрэхгүй тийм хувь тавилан оноосон...тэр үргэлж тас хар орчинд байдаг ч хар гэж ямар өнгө байдгийг бас мэдэхгүй...

        Үнэр, амт, чимээ анир түүний энэ орчлонгоос авч болох мэдрэмжийг өгдөг. Өглөө болох түүнд хамаагүй. Унтаад сэрэх тэр л агшин түүний хувьд өглөө байдаг... Нар сарны эргэлдээн түүнд хамаагүй. Гэхдээ цаг хугацаа хамаатай. Ийм зовууртай амьдрал дунд тэр удаан амьдарсан нэгэн.

       Харин энэ удаа тэр цоо шинэ мэдрэмжийг олж авчээ. Сохор маань дурлажээ...Нэгэн яруухан сайхан уянгалаг хоолой, зуны цэцэг шиг сайхан үнэртэй бусгүйд...тэр бүсгүйн зүс царайг сохор мэдээж хараагүй...гэхдээ дурлажээ.

        Нойргүй, хоолгүй тэр уянгалаг сайхан хоолойг л хүлээдэг болж...түүний биед ганц удаа боловч хүрээд үзэх юмсан гэсэн бодол түүний толгойд байнга эргэлдэнэ...

       Сохор гэнэт бослоо. Тэр хуучин авдраа ухаж хэдэн зүйл гаргаж ирээд ширээн дээр тавив. Тэр нь зургийн хэрэгсэл байлаа. Тэр тэмтэрсээр нэгэн цаас аваад өөрийнхөө гаргаж ирсэн будгуудаараа дурлалт бүсгүйгээ зурахаар шийдэв...

       Бийрээ усанд дүрээд будгаа түрхээд зурж гарав...ямар өнгөөр, ямар дурс зурж байгаагаа тэр мэдэхгүй... гэхдээ тэр юу зурж байгаагаа сайн мэдэж байгаа ... тэр сайхан уянгалаг дуу хоолойг бас сайхан үнэрийг зурж байв.

      Сохор өөрийн зургаа зураад л байв. Хэдэн өдөр хэдэн шөнө болсныг бүү мэд. Дурлал хүнийг цаг хугацаанаас айхгүй болгодог шүү дээ...

      Сохор энэ зургаа тэр бүсгүйд бэлэглэнэ. Энэ зураг түүний хайр дурлалын илэрхийлэл болох байлаа.

      Сохор зургаа зураад л байлаа зураад л байлаа. Бүтэн гурван сар зурсны дараа тэр зурж дуусжээ.

      Хаалга зөөлхөн тогших чимээ зүрхийг нь дэлдэх шиг болов... тэр яаран босож хаалга онгойлгоход сайхан үнэр...тэр бүсгүйн үнэр байв. сохор түүнийг орохыг хүсээд сандал татаж суулгаад өөрөө суулаа...

      Бүтэн гурван сар зурсан зургаа  "энэ бол та. би тань зориулж зурсан юм" гэж хэлээд бүсгүйн зүг сарвайв.

цаас урах чимээ... нөгөө сайхан хоолойгоос гарахааргүй хэдэн хараалыг үг...

        Тэр бүсгүй энэ зураг түүний үнэр, дуу хоолой нь байсныг мэдсэнгүй...

        Сохрын нүд юу харахгүй битүү ч гэсэн нулимс урсахад онгойдог нь харамсалтай...

Сэтгэгдэлүүд:

1. Монгол Зон | 2009-09-19 01:23:34
Цэцээн янзтай шүү, харах нүд бас бүхнийг хардаггүй, харалган нүд нэвт харах тэр л нандин утасны нүхийг гайхалтай гаргаж, баярлалаа, сайхан юм уншуулсанд.
2. Б.Цэцэнсод | 2009-09-19 14:50:59
bayarlalaa Chaby ahaa
3. Сэгсгэр (зочин) | 2009-09-19 18:08:46
гоё оо гоё
4. Сэгсгэр (зочин) | 2009-09-19 18:09:30
-Энэ хэний зураг юм бэ?
5. tanilbn | 2009-09-19 18:44:49
svvliinh ni oguulber aayayayayaya
6. Б.Цэцэнсод | 2009-09-19 19:20:39
sain yy segsgeree ene henii zurgiig medehgui bna goe sanagdahaar ni tavichihsan yumaa
Tanilbn zochilsond bayarlalaa
7. bainga zochlogch (зочин) | 2009-09-19 20:07:54
chi neere goy oguulleg bichdeg shuu. shine ym oruulahig chin huleej bsiin. bayrlaa andaa
8. amor | 2009-09-19 21:02:26
гэрэл гэгээнд амьдрагч харгис сохор..
энэ чиний өгүүллэг элдвийг л бодогдуулна, баярлалаа.
9. Б.Цэцэнсод | 2009-09-19 21:11:43
bainga zochlogch bainga zochildogt bayarlalaa
amor chamd bas bayarlalaa
10. oldoshaksli | 2009-09-21 22:03:03
Nulimas ursgah l gej zovhio needeg gemeer
Bi tuunii gomdliin uul gemeer
11. хэлтэрхий (зочин) | 2009-09-21 22:07:52
гайхалтай
12. Зүггүй охин Лена | 2009-09-21 22:14:17
dajgui ee
13. chimgeeitgel | 2009-09-22 11:59:24
aimaar bichjee. busgui ni yasan muuhai ym be. uraad hayj bdg.
14. amanjinka | 2009-09-23 06:29:31
ҮНЭХЭЭЭР ЯНЗТАЙ
15. serenade | 2009-09-23 18:55:25
зүрх өвдөм мэдрэмж төрлөө.

сайн уу, анд минь.
16. Оогий | 2009-09-23 19:00:14
гайхалтай гэхээс өөр юу гэхэвдээ
17. Б.Цэцэнсод | 2009-09-23 19:15:33
zochilson ta buhend bayarlalaa anduudaa
18. Agai | 2009-09-23 19:23:16
чи гэж ямар хүн бол гэж би боддоггүй юм зүгээр л дотоод ертөнц чинь үнэхээр гайхалтай Цэцэнсодоо
19. Б.Цэцэнсод | 2009-09-23 19:27:07
agai bayarlalaa andaa
20. tuyanaa | 2009-09-23 19:31:24
gaihaltai gehdee haramsaltai umaa
21. melka (зочин) | 2009-09-23 19:37:28
Gegeeleg yum bich l dee hoo. amidrald muu muuhai ni hangalttai bna.
22. Б.Цэцэнсод | 2009-09-24 11:06:44
tuyanaa sain uu
melka uuchlaarai setgeliig chini tavguituulsend
23. Lily | 2009-09-24 18:55:20
sainuu, ene zurgiig uuruu zuraa yu?
24. olon toot (зочин) | 2009-09-24 21:25:22
minii nagac ah torolhiin haraagui hun. Gehdee haraagui humuus barag bugd l tiim baidgiin adil hogjmiin sonsgol saitai, bagaasaa duulj huurdaj, haraaguichuudiin hamtlagt orj iish tiishee togloltoor yavdag bailaa. Bi oyutan baihdaa haaya ter ahtaigaa hamt yavj tus nemer boldog baiv. Bi neg udaa ahdaa "Togloj baihdaa bitgii homsgoo zangidaj bai" gesen chini "Homsog zangidna gej yadag yum?" gej bilee. Orovdmoor shuu.
25. ollie | 2009-10-01 11:04:49
Сархад залгилсан
Сохор зураач бийрээ
Сэтгэл дэх ганц өнгөндөө дүрэн
Сонгодог зураг зурах нь
Миний амьдрал .., гэж.

гоё бичжээ. хүмүүсээ гэж ..,
26. cacharel | 2009-10-01 11:32:34
27. Б.Цэцэнсод | 2009-10-01 20:57:34
lily sain uu andaa ene minii zurag bishee hu
Olon toot zochilsond bayarlalaa
Ollie sain uu andaa goe shuleg bna shuu chinii shuleg uu
cacharel sain uu
28. BMR | 2009-10-01 22:53:08
хөөрхий зураач..
магадгүй тэр бүр сайхан бүсгүйтэй учирсан байх..
29. Б.Цэцэнсод | 2009-10-02 14:10:32
BMR sain uu magadgui l yum
30. ollie | 2009-10-02 17:57:06
тэхх. миний аль амбасын үед бичиж байсан шүлэг.
31. amanjinka | 2009-10-02 19:28:15
САЙН УУ АНД МИНЬ
32. yume | 2009-10-02 19:45:23
oo balaiin be te ter busguichdee tsarainaas tsaashgui yumdaa iim busgui olon bdag ni bas haramsaltai yumaa
33. Сэгсгэр (зочин) | 2009-10-05 15:49:29
Сайн уу жаалаа. Яагаад шинэ юм оруулахгүй байна даа. Нэг шүлэг орууллаа

Цагаан өнгө ховхрон унахад
Цайр түрхэж сэлбэхээ болиод
Эдгэж эхэлсэн шархаа илбэн
Эмнэлгийн орон дээр үхмээр санагдахад
Цаг мөрний хөвөөн дээр
Цавчилгүй харуулдах хүлээлт шиг
Энэлэн манарах хөхөмдөг үдшийн
Эгшигт санаашрал дөтлөн ирэхэд
Намрын зөрөгт навчис хуралдаад
Намайг хэдийнэ цаазалсан байнам
Сохор хүслийн мөрийг тэмтчин
Солиором орчилд нүдээ мартахад
Од сарны бүдэг чимээ
Огт оргүйн гүнд хангинах нь сонстоод
Даралтат хөгжим ганцаардан хашгирахад
Даруул дороос нь чамайг оллоо
34. erhtsas | 2009-10-05 19:09:37
Сэтгэл нь сохорсон хүмүүс цөөнгүй л байдаг байхаа.
35. sweetcat | 2009-10-05 19:13:15
eeee orowdmor yum a
36. Б.Цэцэнсод | 2009-10-06 11:18:56
ollie tiim uu goe shuleg bna
amanji sain uu andaa
yume sain uu harin tiimee
Segsger he he goe shuleg bna
erhtsas sain uu andaa tiimee sohorson humuus
sweetcat sain uu andaa harin tiimee
37. ena | 2009-10-06 12:03:49
Тэр эмэгтэй тийм сайхан юм байж сохор хүнийг ойлгодгүй яасан муухайн
38. ena | 2009-10-06 12:04:07
Тэр эмэгтэй тийм сайхан юм байж сохор хүнийг ойлгодгүй яасан муухайн
39. ena | 2009-10-06 12:04:33
Нээрээ сайн уу хэхэ, намайг санажийнуу
40. Б.Цэцэнсод | 2009-10-06 14:53:15
ena sain uu andaa
41. Сэгсгэр (зочин) | 2009-10-07 11:32:04
Нэрээр чэн бичсэн юмаа. Тэгэхээр гоё байна уу хэхэхэ
42. Б.Цэцэнсод | 2009-10-07 16:42:56
segsgeree harin ih taalagdlaa ehnii usguud ni minii neg bolj bna goe yumaa bayarlalaa
43. Зүггүй охин Лена | 2009-10-07 16:47:10
hey tsetse ah
http://journalist-dream.blog.banjig.net/ iishee oroooroi za
44. Б.Цэцэнсод | 2009-10-07 16:57:43
za
45. Lily | 2009-10-08 17:33:28
sainuu, orood garav
46. shulgashaazgai11 | 2009-10-10 10:56:04
agaa taniig huleegeel bgaa yagaad yum oruulahgui bgaiin hurdan oruulaarai bi sain bga
47. Б.Цэцэнсод | 2009-10-11 12:31:32
Lily sain uu
Shaazgai Za agaa ni oruulna aa
48. Өвлийн өвөө anjigai | 2009-10-11 12:39:24
Хэний ч билээ Hello гэдэг дуун дээр нэг сохор барималч дурласан хүнээ яг барьчихсан байдаг даа.

Зурах барих хоёр өөр л юм даа.
49. tungaamnh | 2009-10-11 12:43:21
үнэхээр сайхан бичжээ
50. Б.Цэцэнсод | 2009-10-11 18:54:24
Anjigai uur l doo barij mederne gedeg
Tungaamnh Bayarlalaa
51. Аза | 2009-11-04 06:00:54
Ялаа, Сохор зураач хоёрыг чинь уншлаа. Миний уншсан хоёр өгүүллэг лав л төгсгөлгүй юм байна. Задгай бичээд орхичихдог сонирхолтой юм. Ялааг алсан ч юм уу, гүй ч юм уу, сохор залуу хүүхэн хоёр дахиад уулзаж учирсан ч юм уу, гүй ч юм уу.
Нуршдаггүй, миний дуртай хэлбэрээр бичдэг юм байна.
52. Б.Цэцэнсод | 2009-11-04 09:40:10
Bayarlalaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog